Камила Валиева олимпод үргэлжлүүлэн оролцохоор болсныг Олимпын аварга эсэргүүцжээ
2022-02-15

2010 оны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн алтан медальт олимпын аварга, Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юна допингийн эсрэг журмыг зөрчсөн тамирчдыг тэмцээнд оролцуулах нь байж болшгүй хэрэг хэмээн мэдэгджээ. Тэрбээр Оросын уран гулгагч Камила Валиеваг тэмцээнд оролцуулахаар болсон Спортын арбитрын шийдвэртэй холбоотойгоор ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна. 

 

"Допингийн эсрэг журмыг зөрчсөн тамирчин тэмцээнд орох боломжгүй. Энэ зарчмыг ягштал мөрдөх ёстой. Бүхий л оролцогчдын хүчин чармайлт, мөрөөдөл адилхан үнэ цэнтэй" хэмээн Ким Юна Инстаграм хуудсандаа бичсэн байна. 

 

Өнгөрсөн онд өгсөн допинг сорьцноос нь хориотой бодис илэрсэн, 15 настай Камила Валиеваг тэмцээнд үргэлжлүүлэн оролцуулах эсэх асуудлыг Спортын арбитрын шүүх хоёрдугаар сарын 13-ны өдөр хэлэлцээд, Валиеваг ганцаарчилсан тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн юм.

 

Ганцаарчилсан тэмцээн хоёрдугаар сарын 15-ны 18:00 цагаас богино үзүүлбэрийн төрлөөр эхэлнэ. Оросыг Камила Валиева, Анна Щербакова, Александра Трусова гэсэн гурван тамирчин төлөөлөх юм байна. 

 

Камила олимпод үлдсэн ч хэрэг бүрэн шийдэгдтэл медаль гардахгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин