Алматы хотын захиргааг эзлэхэд оролцсон гадаадын иргэдийг баривчилжээ
2022-02-15

Нэгдүгээр сарын эхээр болсон үймээний үеэр Алматы хотын захиргааны байрыг эзлэхэд оролцсон гадаадын хоёр иргэнийг  Казахстаны хууль сахиулах байгууллагын ажилтнууд баривчилжээ. Энэ талаар Казахстаны Ерөнхий прокурорын газраас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны нэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө  эмх замбараагүй байдалд оролцож, хотын захиргааны байрыг эзлэхэд идэвхтэй оролцсон хоёр этгээдийг мөрдөн байцаагчид тогтоосон бөгөөд эдгээр иргэд барилгыг хамгаалж байсан зэвсэггүй хамгаалалтын ажилтнуудад хүч хэрэглэсэн гэж үзэж байгаа аж. 

 

Тэд бороохой зэрэг зэвсгээр цагдаагийнхны биед гэмтэл учруулсан байна. Улмаар олныг хамарсан эмх замбараагүй байдалд оролцсон, төрийн албан хаагчид хүч хэрэглэсэн гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад, Казахстанд нэгдүгээр сарын хоёрны өдөр эсэргүүцэл эхэлсэн юм. Үүний шалтгаан нь шингэрүүлсэн хий нэгдүгээр сарын нэгний өдрөөс хоёр дахин нэмэгдсэн явдал байв. Олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсний улмаас Казахстаны Засгийн газар огцорч, хийн үнийг эргүүлэн бууруулсан ч байдал тогтворжоогүй. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн энэ арга хэмжээ удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан.

 

Тэр дундаа Казахстаны томоохон хот болох Алматы хотод нөхцөл байдал нэн хурцадсан юм. Жагсагчид захиргааны байр руу дайрч, прокурорын газрын байр болон эрх баригч намын байрыг шатаасан юм. Түүнчлэн үймээний үеэр дэлгүүр хоршоо, банк руу дайрч, зэвсэг барин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд ч гарч байв.

 

Эмх замбараагүй байдал газар авч, 225 хүн амиа алдан, Казахстанд гашуудлын өдөр зарлаж байлаа. Мөн эмх замбараагүй байдлын улмаас 4.5 мянган хүн гэмтэж бэртсэн гэх албан мэдээлэл бий.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Gjjjj:
gadaadiin hoyor irgen gene uu ? tegvel ali ulsiin irgen be heleech de, helehgui baival hudalaa tavij bn, Kazahstanii zasag orosiin manuul tudii, uuriin ulsiinhee irgedee orosoos tsereg oruulj daranguilana gedeg chini Yuu bolj bn, muusain uls turiin novshuud !
2022-02-15
Мн:
Монгол байж алах ви дээ
2022-02-15
гадаадын хоёр иргэн ч гэх шиг улсынх нь нэрийг хэлээч фяздуунууд худлаа гаашаад л
2022-02-15