Блинкен: Энэ долоо хоногт Украин руу түрэмгийлж болзошгүй
2022-02-16

Оросын цэргүүдийн байршлаас харахад энэ долоо хоногт Украины эсрэг түрэмгий ажиллагаа эхэлж болзошгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Өмнө нь Британийн The Sun сонин Орос улс хоёрдугаар сарын 16-ны өдөр довтолно гэж мэдээлж байлаа. 

 

"Украиныг тойрсон нутаг дэвсгэр дээр Оросын цэргийн хүч байршсанаас харахад энэ долоо хоногт довтолж болзошгүй" хэмээн Блинкен France24 агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, барууны орнууд Оросыг Украин руу халдахаар бэлтгэж байна гэж буруутгасаар байгаа юм. Оросын тал үүнийг удаа дараа няцааж байлаа. Мөн мягмар гаригаас эхлэн Оросын цэргүүд Украины ойролцоо хийж байсан цэргийн сургуулилалтаа дуусган, байнгын байршил руугаа буцаж эхэлсэн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

 

Гэхдээ өдөөн хатгалгын замаар Оросыг дайнд татан оролцуулахаар оролдож байна гэж ОХУ-ын эрх баригчид мэдэгдэж байв. Өдөөн хатгах замаар Украин Донбасс руу халдвал Орос улс иргэдээ хамгаална гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин