Украин руу халдах төлөвлөгөөгүйгээ батлахыг Оросоос шаарджээ
2022-02-16

НҮБ-ын дэргэдэх АНУ-ын суурин төлөөлөгч Линда Томас-Гринфилд Украин руу дайрах төлөвлөгөөгүйг батлах баримтыг Оросоос шаарджээ. Тэрбээр энэ талаар Нидерландын Nieuwsuur телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.

 

ОХУ Украин руу довтлох нь зайлшгүй гэдгийг батлах баталгаа байгаа эсэх талаар сэтгүүлч түүнээс асуухад "Оросууд өөрсдөө баталгаа өгөх ёстой. Бид дипломат аргыг дэмжин, өөрсдийн харж байгаа мэдээллээ л өгнө" хэмээн Томас-Гринфилд хариулжээ.

 

Түүний өгүүлснээр, гагцхүү Оросын Ерөнхийлөгч Владимир болон болон оросууд өөрсдөө ийм зүйл хийхээр зэхэж байгаа эсэхээ сайн мэдэх гэнэ.

 

"Тиймээс сөргөлдөөн биш дипломат аргыг тэд сонгоно гэж бид найдаж байна" хэмээн АНУ-ын суурин төлөөлөгч мэдэгджээ.

 

Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросыг энэ сарын 16-ны өдөр Украин руу халдах гэж байна хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хоёрдугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл хийхдээ ОХУ энэ долоо хоногт довтолж болзошгүй хэмээсэн юм.

Барууныхан Украинтай дайтсан нь буюу эхлээгүй дайнаас үүдэлтэй хохирол

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Крымыг 2014 онд булааж, донбасс луганскт цэрэг оруулан үймүүлж, одоо украины хил дагуу 100,000 цэрэг, танк, их буу, пуужин, цэргийн хээрийн эмнэлэг байгуулж байгааг юу гэх вэ???
2022-02-19
Энэ Америкт чинь эрүүл хүн байдаг юмуу. Хэдэн мянга дайрлаа гээд цуураад удаа бүр худлаа болж бна. Дайрахгүй ээ гээд Оросын төрийн тэргүүн хүртэл хэлж байхад шүү.
2022-02-16
Иргэн:
Крымыг 2014 онд булааж, донбасс луганскт цэрэг оруулан үймүүлж, одоо украины хил дагуу 100,000 цэрэг, танк, их буу, пуужин, цэргийн хээрийн эмнэлэг байгуулж байгааг юу гэх вэ???
Сэгэн дээрээс ирсэн цөөвөрүүд гэрийн гадаа улилдаад байхад орос иргэдийн нойр хүрэхгүй нь ойлгомжтой.Бусдын нутагт ойртож хаяа дэрлүүлсэн золбингуудаа буцаагаад холдуулчихал болмоор биш үү.
2022-02-16
ПУТИН Ч БАС НАТО, АНУ-ААС ИЙМ АЛБАН БИЧГЭЭР НОТЛОГОО ШААРДААД БАЙГАА, ОРОСУУД БОЛ ӨӨРСДӨӨ ГАРГААД ӨГЧИХ БАЙХ. ХАРИН ХАРИУД НЬ АНУ ГАРГАЖ ЧАДАХ БОЛОВ УУ, ДАЛД ТӨЛӨВЛӨГӨӨ НЬ ГАЦЧИХ БАЙХ ДАА. ЭНЭ ХҮН НЬ ХАРИН ТҮРҮҮЛЭЭД ЮУ ГЭЭД ДУУГАРЧИХАВ ДАА КККК
2022-02-16
зочин:
Хэн хотныхоо захад чоно байлгахыг хүсэх вэ дээ нато холд тэгээд л болоо
2022-02-16