Иргэн бүрийг эрүүл мэндийн оношлогоонд хамруулахад 60.8 тэрбум төгрөг зарцуулна
2022-02-16

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэг оношлогоонд хамруулах ажлыг 2022 оны 05 дугаар сарын 01-нээс зохион байгуулах үүргийг ЭМ-ийн сайдад өглөө.

 

 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай улс 2018 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил эхэлсэн. Харамсалтай нь иргэдийн идэвх оролцоо сул байгаагаас үзлэгийн үзүүлэлт 10 хувиас дээш гардаггүй. Тиймээс 2022 оны төсөвт эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тусгасан.

 

Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсанаар эрүүл мэндийн нэгдсэн дататай болно. Мөн цаашид гарах санхүүгийн эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой. Манай улсын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 70.8, эрэгтэйчүүд 60.6 байдаг. 2024 онд насны зөрүүг таван жил болгохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан” гэдгийг хэлж байна.

 

Манай улсад амьсгалын тогтолцооны өвчлөл, бэлгийн замын өвчин, хоол боловсруулах тогтолцооны өвчин, осол гэмтэл тэргүүлэх байрыг эзэлдэг. Нас баралтаар зүрх судасны өвчин тэргүүлэх байрыг эзэлж, хавдар, осол гэмтэл дараа нь ордог байна. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ өвчлөл рүү чиглүүлж, улс орон даяар нярай хүүхдээс ахмад настан хүртэл бүх иргэнийг хамруулахыг Эрүүл мэндийн сайд хэллээ. 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Аа яаяа. Мөнгө нь ихдээд л байна даа. Наадах чинь хувь хүний өөрийн асуудал ш дээ. Хятадад төлөх өрөө төлөөч, авилгачидаа. Халамж ихдээд байхаар чинь энэ тархины тураалт монголчууд улам л сул дорой болоод байна.
2022-02-17
Huvi hun uuriin eruul mendiig uuruu hariutsaad awch yawah yostoi. Uneheer halamj heregtei hesgee bol halamjil. Ingej hawtgairuulj tatwar tulugchdiin mungiig idej uuhaa bolio.
2022-02-16
zochin:
Санаа нь сайхан ч оновчгүй багц гаргасан байдаг. Багцыг нь хараал болино доо.
2022-02-16