БНХАУ Украины талаар ташаа мэдээлэл тараахгүй байхыг уриаллаа
2022-02-17

Хятад улс Украины талаарх ташаа мэдээлэл тараахаа зогсоож, нөхцөл байдлыг дипломат замаар шийдэхийг уриалжээ. Ийм мэдэгдлийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь хийсэн байна. 

 

Тэрбээр Украин дахь нөхцөл байдлын талаарх ташаа мэдээлэл тарааж, нөхцөл байдлыг хурцатгаж байгаад АНУ, Барууныхныг буруутгажээ. Түүнчлэн АНУ зохих орнуудын хооронд хэлэлцээ хийхэд саад болж байна хэмээн онцолсон байна. 

 

Түүнчлэн Хятадын дарга Ши Жинпинь ч Украины хямралыг дипломат замаар шийдвэрлэхийг уриалжээ. Тэрбээр энэ талаараа Францын Ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин