Оросын байлдааны хөлөг онгоцууд Каспийн тэнгист гарлаа
2022-02-17

Каспийн флотын 20 хөлөг онгоц Каспийн тэнгист сургуулилалт хийхээр гарсан талаар Оросын Өмнөд цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Энэ сургуулилалтад флотын 20 байлдааны хөлөг онгоцны экипажууд оролцох юм байна. Тэд сөргөлдөгчийн агаарын довтолгоог эсэргүүцэх, тэнгист тулаан хийх зэрэг үйл ажиллагааны сургуулилалт хийх аж.

 

Үүнээс гадна Газрын дундад тэнгисийн дорнод хэсэгт Оросын тэнгисийн цэргийн өөр нэг сургуулилалт болж байгаа юм. Энэ сургуулилалтад байлдааны 15 хөлөг онгоц оролцож байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин