Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг цагдан хорилоо
2022-02-18

 

Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Түүнийг гэрч нарт нөлөөлж, гэрчээр зориуд худал мэдээлэл өгүүлж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьсон байна.

 

Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг "Хүнийг хуульд заасан үндэслэлээр хорих ёстой. Гэрчид нөлөөлсөн гэх ямар ч баримтгүйгээр хорьж байна. Төрийн байгууллага гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж хүнийг гүтгэж болохгүй. Үндэслэлээ нотлох баримтаар нотолж байж хүнийг хорих ёстой. 

 

Хуулийн үйл ажиллагааг хуульд заасан журмаар явуулахгүй байж шударга ёсыг яаж тогтоох юм бэ" хэмээн шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Shuud.mn
Сонин хачин