Хөдөлгөөн багатай байх нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг
2022-02-18

Цар тахлын үед хөдөлгөөн багатай, суугаа байдал хэт ихэссэн нь сэтгэл гутрал нэмэгдэхэд нөлөөлсөн гэж эрдэмтэд үзжээ. АНУ, Ирландын эрдэмтэд 18-74 насны 2327 хүний мэдээллийг судлан ийм дүгнэлтэд хүрсэн байна. 

 

Судалгаанд оролцож байгаа хүмүүсийг найман долоо хоногийн хугацааны завсартай хоёр удаа судалгаа бөглөхийг хүссэн бөгөөд энэ судалгаагаар тэд өдөрт хичнээн цагийг зурагт үзэж өнгөрүүлдэг, хэр хугацаанд дасгал хийдэг зэргийг тодорхойлох зорилготой байжээ. Үүний зэрэгцээ судалгаанд оролцогчдын түгшүүр, сэтгэл гутралын шинж тэмдгийг эрдэмтэд хянаж байсан гэнэ.

 

Судалгаанаас харахад, өдрийг ихэвчлэн суугаа өнгөрүүлдэг хүмүүс коронавирусийн халдвартай холбоотой сэтгэл гутралаас гарах нь удаан байсан гэнэ. Эрдэмтдийн онцолсноор цар тахлын эхэн үеийн хүндхэн нөхцөл байдлын дараа хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд аажмаар сайжирсан ч суугаа хэв маяг сэтгэл гутралын шинж тэмдэг үгүй болоход саад болж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зөвхөн эдгэшгүй хүнд өвчтэй хүнд амиа егүүтгэхийг зөвшөөрч байгаа нь шударга бус юм. Амьдралаас залхсан хүнд амиа егүүтгэх зөвшөөрөл эрх олгох хуулийг батлах хэрэгтэй.
2022-02-18