Герман, Австри, Швейцарийн компаниуд Украин руу нислэг үйлдэхээ зогсоов
2022-02-21

Украиныг  тойрсон нөхцөл байдал хурцадсан, ОХУ хэзээ ч энэ улс руу дайрч болзошгүй гэж үзсэний улмаас дэлхийн улс орнууд иргэдээ Орос, Украин руу зорчихгүй байхыг анхааруулж байсан бол энэ удаад агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцалсан байна.

 

Тодруулбал, Герман, Австри, Швейцарын агаарын тээврийн компаниуд Киев рүү нислэг үйлдэхээ түр зогсоожээ. Германы Люфтханза компанир энэ сарын 21-28-ны хооронд Киев рүү нисэх болон энэ хотоос буцах нислэгийг түр зогсоосон бөгөөд нөхцөл байдлыг ажиглаж байгаад бусад чиглэлийн нислэгтэй холбоотой шийдвэр гаргана гэж компанийн удирдлага мэдээлсэн байна. 

 

Мөн Австрийн Austrian Airlines компани хоёрдугаар сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарыг дуустал Украины Киев, Одесс хот руу үйлдэх нислэгээ зогсоожээ. Харин Швейцарын Swiss компани Украин руу Киев-Цюрих гэсэн ганцхан нислэг үйлддэг бөгөөд үүнийгээ энэ сарын 28-ныг дуустал цуцлахаар болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин