МоАХ-ноос С.Эрдэнэ, Д.Монголхүү нарыг цагдаад өглөө
2022-02-21

 

“Монголын ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн” гэгчийг зохион байгуулсан нэр бүхий иргэдийн үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа тул МоАХ-оос мэдээлэл хийж байна. 

 

МоАХ-ны төлөөлөл "С.Эрдэнэ, Б.Бурмаа, Л.Ганхөлөг, Д.Монголхүү, Д.Рэнцэнтавхай, Д.Цогтбаатар, М.Зундуйдаваа, А.Цэрэнбат нар нь хоёрдугаар сарын 18-нд Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд "Монголын Ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн" гэх Монгол Улсын  хууль тогтоомж, Монголын Ардчилсан холбооны дүрмийг илэрхий зөрчсөн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, Монголын Ардчилсан холбоо НҮТББ-ын гишүүд, дэмжигч иргэдийг залилсан байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

 

Монголын Ардчилсан холбооны дүрэм, журмыг илт зөрчиж, бусдыг төөрөгдөлд оруулж,  Монголын Ардчилсан холбоо гэдэг байгууллага шинээр байгуулж буй,зохион байгуулалтыг нь өөрчилж буй мэтээр дураараа загнаж байгаа үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд Цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаж байгаа юм. Иргэдийг төөрөгдөлд оруулж, зориудаар улс төрийн намын үйл ажиллагаандаа МоАХ-г ашиглахын тулд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хийж байна. 

 

Цаашид МоАХ-ны тамга, тэмдэг нэр лого-г дураараа ашиглаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй бол улс төрийн намын үйл ажиллагаанд ашиглаж байгаа зүйл гарч байна. МоАХ улс төрийн нам биш" гэж мэдээллээ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Жонхуугийн бууны ноход биз. АН хоёр хуваагдсан. Одоо МоАХ хоёр хуваагдах нь. Өөрөө ЕС-ын завлөх. Ха ха.
2022-02-21
Ene Jenkogin buuni nohoi bn shd
2022-02-21
зочин:
энэ 90 ондоо гацсан хэдэн төгцөгүүдийг харахлаар л дургүй хүрдэгийн ..
2022-02-21
ӨӨ АРД ТҮМНИЙГ ТАНКААР АЙЛГАЖ ТӨМӨР ЗАМЫН МӨНГӨ ШААДАГ ЖЕНКОГИЙН БУУНЫ НОХОЙ БАЙНА Ш ДЭЭ
2022-02-21
МоАХ д сураггүй юмнууд юу хийгээд бнааа Эрдэнэхэнг хэн тоох вэ Одоо зайлаачээ
2022-02-21
Мухар нүх нь үерт автсан гөлчгий бусдын нүхрүү орох гэж олилзон гүйх шиг энэ Эрдэнэ тэвдэж л явна даа хөөрхий.
2022-02-21
зочин:
ЗӨВ. С.ЭРДЭНЭ ХААНА Ч ЯВСАН ДАНДАА БАЛАГ ТАРЬЖ ЯВАХ ЮМ. ЭРДЭНЭЭ ОДОО ЧИ ДУУГҮЙ ОГЦРООД ЗАЙЛААД ӨГӨӨЧ. АН-ЫГ ЧИ БИШ, БИД АВАРЧ, АВЧ ЯВНА. ЧИ УУЛ НЬ 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА ЗАЙЛЖ ҮХСЭН БАЙХ ЁСТОЙ. ЧИ БИТГИЙ ГАЙ БОЛООД БАЙГААЧ.
2022-02-21