Казахстаны Батлан хамгаалахын сайд асан баривчлагджээ
2022-02-21

Казахстанд нэгдүгээр сард болсон эмх замбараагүй байдлын дараа ажлаасаа халагдсан Батлан хамгаалахын сайд асан Мурат Бектановыг зохих арга хэмжээг аваагүй гэсэн шалтгаанаар хоёрдугаар сарын 20-ны өдөр баривчлан саатуулсан байна. Түүнийг урьдчилан саатуулах төвд хорьж байгаа аж. 

 

Эмх замбараагүй байдлыг зогсоох тал дээр зохих арга хэмжээ аваагүй, Казахстаны эрүүгийн хуульд заасныг зөрчсөн хэмээн түүнийг буруутгаж байгаа бөгөөд мөрдөн байцаах ажил хоёрдугаар сарын 19-нд эхэлсэн байна. 

 

Мурат Бектановыг нэгдүгээр сарын 19-ний өдөр Ерөнхийлөгч Токаевын тушаалаар ажлаас нь халсан юм. Түүнийг удирдагчийн ур чадвараа гаргаагүйн улмаас арми боломжоо ашиглаагүй гэж үзэн суудлаас нь огцруулж байв.

 

Эргэн сануулахад, Казахстанд нэгдүгээр сарын эхээр хийн үнийн өсөлтөөс үүдэлтэй жагсаал эхэлж, улмаар эмх замбараагүй байдал дэгдсэн юм. Нэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл онц байдал үйлчилж байсан бөгөөд эмх замбараагүй байдлын үеэр 225 хүн амиа алдаж, 4578 хүн гэмтэж бэртсэн хэмээн мэдээлж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин