Завхан аймгийн Шилүүстэй суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022-02-24

 

Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн “Баян-Улаан” гэдэг газар 02.24-ний өдрийн 05:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:16 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин