Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган үргэлжилж байна
2022-02-24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж буй Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр Хөвсгөл нуурын экосистемд тулгарч буй асуудлыг хэлэлцсэн. Хөвсгөл нуур судлалыг хөгжүүлж, Хөвсгөл нуур судлалын төв байгуулах, хог хаягдлын менежментийг цэгцлэх, газар олголтыг цэгцлэх, аялал жуулчлалын баазыг төлөвлөж, стандарт тогтоох, нүхэн жорлонг устгаж хориглох, усан тээврийг олон улсын стандартад нийцүүлэх талаар хэлэлцсэн юм. 

 

 

Харин өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөвсгөл нуурыг хамгаалах зөвлөмж гаргаж, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ. Мөн хөвсгөл нуурыг гаргах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
ХОНОН ӨНЖИН ЮҮГЭЭ ХЭЛЭЛЦЭХ ҮҮ. 40 МАШИН ЖИВСЭН ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙГААМ БОЛ ОНЦГОЙНХОН ТАТААД ГАРГАВАЛ БОЛООМ БИШҮҮ .
2022-02-25
Хөвсгөл нуурыг ГАРГАХ төлөвлөгөө гаргаж.... Энэ юу вэ. Хаашаа гаргах гэж байгаа юм бэ, Эрээн рүү юү... Юу болоод байна даа.
2022-02-24
Erhem setguulchee medeegee dahin sain unsh daa.
2022-02-24
Иргэн:
Зөв байна
2022-02-24