Украин Европын холбоонд нэгдэх хүсэлт гаргалаа
2022-03-01

Украин улс Европын холбоонд нэн даруй нэгтгэх хүсэлт гаргажээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ээлжит мэдэгдлийнхээ үеэр мэдээлсэн байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Оростой хэлэлцээ хийхэд түлхэц болгох үүднээс Европын холбоонд Украиныг ойрын үед элсүүлэх асуудлыг ЕХ-ны тэргүүнүүд хэлэлцэж магадгүй аж.

 

Өмнө нь Зеленский Украин улс Европын холбоонд гишүүнчлэл авах эрхтэй хэмээн мэдэгдэж байлаа. Харин Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Европын холбоонд элсэхийн тулд ихээхэн өөрчлөлт шаардлагатай, үүнийг хэдхэн сарын дотор хийх боломжгүй гэж мэдэгдэж байсан юм.

 

Харин Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте "Европын холбоо, Украины харилцаа илүү эрчимжиж болно, харин бүрэн гишүүнчлэлийн тухай яриа одоогоор байхгүй" хэмээж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
GORIDVOO
2022-03-01