Говь-Алтай аймагт шороон шуурганы улмаас гэр нурж, байрны дээвэр хууларчээ
2022-03-01

 

Говь-Алтай аймагт шороон шуурганы улмаас гэр нурж, байрны дээвэр хууларчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэдэг газар 02.27-ны өдрийн 19:00-20:00 цагийн хооронд 20-28 м/с түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас гэр нурсан тухай мэдээллийг 02.28-ны өдрийн 07:48 цагт хүлээн авсан байна. 

 

Шуурганд малчин А-ийн 4 ханатай гэр нурж, тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 02.28-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж ажиллажээ.

 

Мөн тус аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар 02.27-ны өдрийн 20:00 цагийн орчим 18-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас агуулах, байрны нурсан тухай дуудлагыг 02.28-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан байна. 

 

Шуурганд “Улз дриллинг” ХХК-ийн агуулах болон халуун усны дээвэр нурж, тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 02.28-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан аж. 

Shuud.mn
Сонин хачин