ОХУ цэргийн ажиллагаанд оролцсон цэргүүдэд тусламж олгоход таван тэрбум рубль зарцуулна
2022-03-01

ОХУ цэргийн ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдад тусламж үзүүлэх зорилгоор шинэ хууль баталжээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын Батлан хамгаалах яам  "Украин, Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск ард улсын нутаг дэвсгэр дээр 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн тусгай цэргийн ажиллагаа"-нд оролцогчдод олгох зорилгоор холбооны төсвөөс 5,01 тэрбум рубль /shuud.mn: 5,1 сая ам.доллар/ зарцуулахыг санал болгож байгаа гэнэ. Энэ ажиллагаанд оролцогчид байлдааны ажиллагааны ахмад дайчин гэсэн статустай болох бөгөөд хоёрдугаар сарын 28-ны өдөр баталсан "Ахмад дайчдын тухай" хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу мөнгөн тусламж авах аж. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Оросын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу байлдааны ажиллагаанд оролцсон ахмад дайчин, байлдааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс тэтгэвэр, мөнгөн тусламж, орон сууц, орон сууцны хэрэглээний төлбөр, эмнэлгийн тусламж болон бусад хөнгөлөлтүүдийг эдэлдэг байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Баяраа:
Рубьл 1 төгрөг болчихвол сайхнаа
2022-03-04
Боги:
Ямар элэнцгийн ажиллагаа, дайн болж бнаа Охучуудаа!!@
2022-03-03
zochin:
Orosuudyn daanch baraxgyi dee delxiin 2 tom dainy yalsan ard tumen
2022-03-02
zochin:
Oros aguu uls. Bux ersdeliig tootsoj iim ajillagaa xiine. Bravo
2022-03-01
Unkhii orsuud khog ugaasaa mongoliin benziniig khurtel durtai uedee khaana
2022-03-01
Рубль цаас болсоон.
2022-03-01
Баяраа:
Рубьл 1 төгрөг болчихвол сайхнаа
Эх орныхоо төлөө биш мөнгөний төлөө байлдсан болж таарах нээ.
2022-03-01