Казахстаны эрх баригч Нур Отан намын нэрийг өөрчилнө
2022-03-01

Казахстаны эрх баригч "Нур Отан" намын ээлжит бус хурлын оролцогчид энэ намын нэрийг солихыг дэмжин санал өгчээ. Энэ талаар КП агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эрх баригч намыг "Аманат" гэж нэрлэхээр болсон байна. Энэ шийдвэрийг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэмжжээ. 

 

"Аманат" гэдэг нь өвөг дээдсийн гэрээслэл, хойч үедээ өгөх захиас гэсэн утгатай. Аманат бол манай ард түмний түүх, соёлд онцгой бэлгэдэл бүхий гүн гүнзгий ойлголт" хэмээн Токаев цохон тэмдэглэжээ. 

 

Казахстаны төрийн тэргүүний үзэж байгаагаар энэхүү нэр нь тусгаар тогтнол, хүчирхэг төрт улс, үндэсний эв нэгдлийг илэрхийлж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин