Хятад улс ОХУ, Украин хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэх эрмэлзэлтэй
2022-03-02

Орос, Украиныг тойрсон хямралыг шийдэх үүднээс хэд хэдэн орон зуучлагчаар ажиллахад бэлэн гэж мэдэгдээд байгаа юм. Тухайлбал гуравдугаар сарын нэгний өдөр Казахстаны Ерөнхийлөгч Токаев "шаардлагатай бол хэлэлцээ зохион байгуулахад оролцоход бэлэн" гэж мэдэгдэж байв. Энэ удаад Хятадын талаас санаачилга гаргажээ. 

 

ОХУ, Украины хооронд үүссэн сөргөлдөөнийг зохицуулахын тулд энэ хоёр орны хооронд хэлэлцээ хийхэд Хятад Улс дэмжлэг үзүүлэх эрмэлзэлтэй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.  Гэхдээ Хятад улс хэрхэн дэмжлэг үзүүлэх талаарх тодорхой мэдээлэл гараагүй байна. 

 

Энд дуулгахад, гуравдугаар сарын хоёрны өдөр Орос, Украины хоёр дахь шатны хэлэлцээ эхэлнэ гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан ч одоогоор аль аль тал хэлэлцээний талаар мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд өнөөдөр хэлэлцээ болох эсэх нь тодорхойгүй байгаа юм. 

 

Өмнөх хэлэлцээ Беларусь, Украины хил дээр болсон. Талууд таван цаг гаруй хугацаанд хэлэлцэн гарч ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй, дараагийн шатны хэлэлцээг товлож байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин