Запорожийн АЦС-ыг Оросын тал эзэлсэн
2022-03-04

Запорожийн атомын цахилгаан станцыг Оросын тал эзэлсэн гэж Украины эрх баригчид мэдэгджээ. Энэ талаар Украины хэвлэлүүд мэдээлсэн байна. 

 

Украины Цөмийн зохицуулалтын улсын хяналтын газрын мэдээлснээр, станцын ажилтнууд ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж, эрчим хүчний блокуудад хяналт тавьж байгаа гэнэ.

 

Хэдэн цагийн өмнө тус бүс нутаг халдлагад өртөж, улмаар сургалт, бэлтгэлийн корпусийн 3-5 дугаар давхарт гал түймэр гарсан гэсэн мэдээлэл гарч байлаа. Одоо энэ гал түймрийг унтраасан,  тухайн үед гал 2000 кв.м талбайг хамраад байсан гэнэ. Запорожийн атомын цахилгаан станц байрладаг Энергодар хотын захирагч тус станцын бүсэд байлдаан зогссон хэмээн мэдээлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин