Мөрийтэй тоглож байсан 51 иргэнд торгуулийн арга хэмжээ тооцжээ
2022-03-04

 

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын нутаг дэвсгэрт хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 үйлдлийг илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийнгазар, хэлтэстэйхамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  Тухайлбал:

 

  1. 2022 оны 01 дүгээр 06-ны өдөр БГД-ийн 5-р хороо ,,,,, байранд иргэн “Т” нь хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.

  2.  2022 оны 01 дүгээр 08-ны өдөр СХД-ийн 32-р хороо ,,,,,  худалдааны төвд иргэн Б нь хууль бус мөрийтэй тоглоом/покер/  зохион байгуулсан.

  3. 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр ХУД-ийн 11-р хороо ,,,,,  байранд иргэн Б, Ц нар ньхууль бус мөрийтэй тоглоомзохион байгуулсан.

  4.  2022 оны 01 дүгээр 22-ны өдөр БГД-ийн 12-р хороо ,,,,,-р байранд иргэн Г хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.

  5.  2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн“Б” нь хууль бус мөрийтэй тоглоомзохион байгуулсан.

  6. 2022 оны 01 дүгээр 26-ны өдөр БГД-ийн 14-р хороо ,,,,, байрны дэргэд байрлах объектод иргэн “Г” нь хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.

  7. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэн “Г” нь хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.

  8. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр БЗД 4 хорооны нутаг дэвсгэрт иргэн “Х” хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.

  9. 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр БЗД-ийн 1-р хороо ,,,,,-р байранд иргэн “Б” нь хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.

  10. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ХУД-ийн 11 хороонд байрлах ресторанд иргэн “Г” нь хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгх ажиллагаа явуулж байна.

 

Шалгалтын явцад тоглоомын газруудаас мөрийтэй тоглож байсан 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгосон.

 

Мөн автомат тоглоомын ширээ 5, четон 1745, хөзөр 75, бэлнээр 19.954.000 /арван есөн сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөг, компьютер 3 ширхэг зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримт болон улсын орлого болгохоор хураан авсан байна.

 

Тоглож байсан иргэдийн дунд урьд өмнө удаа дараа ял шийтгэгдэж байсан болон цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан этгээдүүд байсныг тогтоон холбогдох хууль журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом болон хууль бус үйл ажиллагааг зохион байгуулдаг тул иргэд та бүхэн түрээслүүлсэн өөрсдийн эзэмшлийн орон сууц, обьектуудад тогтмол хяналт тавьж, интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

 ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН  ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
unen yum bol ner ustai ny tavy zugeer l neg useg taviastai unen ch yum uu buu med yug ny nuudag yum
2022-03-05