Тoyota ажилтнуудаа Оросоос татна
2022-03-07

Японы томоохон автоконцер болох Toyota Motor Оросын нутаг дэвсгэр дээр ажиллаж байсан, Японы иргэншилтэй өөрсдийн ажилтнуудыг эх оронд нь эргүүлэн татаж байгаа аж. Компанийн мэдээлснээр, ажилтнууд гэр бүлийнхнийхээ хамт Япон руу буцаж байгаа юм байна. 

 

Украин, Оросыг тойрсон асуудлын улмаас Японоос шууд Орос руу нислэг үйлдэх боломжгүй болсон тул Toyota-ийн ажилтнууд гурав дахь орноор дамжин Япон руу нисэх аж.  Нийтдээ 26 ажилтныг гэр бүлийнхнийх нь хамтаар нүүлгэн шилжүүлэхээр болжээ. 

 

Энэ концерн гуравдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн Санкт-Петербург дахь үйлдвэрээ зогсоосон юм. Энэ нь сэлбэг хэрэгсэл хангалтгүй байсан, Украиныг тойрсон асуудал болон хориг арга хэмжээний улмаас нийлүүлэлт тасалдсантай холбоотой гэж компани тайлбарлаж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Татвал татаж л байхгүй юу. Гадаадын пүүсүүд бараагаа өндөр үнээр шахах ганцхан зорилготой шүү дээ. Хүн төрөлхтөн тоёототой, тоётогүй хэдэн зуун сая жил амьдраад л ирсэн шүү дээ.
2022-03-09