ОХУ, Украины гурав дахь шатны хэлэлцээ өндөрлөж, дахин уулзалт товлов
2022-03-08

ОХУ, Украины хэлэлцээний ээлжит шат гуравдугаар сарын долооны үдэш өндөрлөлөө. Энэ удаад талууд мөн л Беларусийн нутаг дэвсгэр дээр уулзаж, хаалттай хаалганы цаана гурван цаг гаруй хугацаанд хэлэлцжээ. 

 

Хүмүүнлэгийн коридор

 

Хүмүүнлэгийн коридор байгуулах асуудлаар багахан урагшилсан хэлэлцээ байсан гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Михаил Подоляк мэдэгдсэн байна.

 

"Хүмүүнлэгийн коридорын логистикийг сайжруулахад багахан нааштай ахиц гарсан" хэмээн Подоляк твиттер хуудсандаа бичжээ.

 

Хүмүүнлэгийн коридор мягмар гарагт ажиллаж эхэлнэ гэж найдаж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский илэрхийлсэн байна. Түүний өгүүлснээр, Украины зэвсэгт хүчин командлал, захиргааныхаа өгсөн тушаалыг биелүүлээгүйн улмаас өмнө нь хүмүүнлэгийн коридор ажиллаж чадаагүй гэнэ.

 

"Маргааш өдрөөс эхлэн коридор ажиллана гэж бид найдаж байна. Украины тал үүнийг баталж байгаагаа илэрхийлсэн" хэмээн Мединский мэдэгджээ.

 

Бусад асуудлууд болон Оросын санал 

 

Орос, Украины гурав дахь шатны хэлэлцээ Украины төвийг сахисан статус, орос хэлний асуудлыг хөндсөн талаар Оросын тал мэдээлсэн байна.

 

Түүнчлэн уулзалтын үеэр Оросын талын санал болгосон баримт бичгүүдийг Украины тал авсан, санал болгосон асуудлыг дараагийн уулзалт дээр шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. 

 

"Бид олон тооны баримт бичигтэй ирсэн. Тодорхой гэрээ, төсөл, саналуудыг авчирсан. Зарчмын хувьд тохиролцсон заалтуудыг ядаж протоколоор гарын батална гэж найдаж байлаа. Гэвч Украины тал эдгээр баримт бичгийг судлахаар авч явсан. Газар дээр нь ямар нэг баримт бичигт гарын үсэг зурж чадсангүй" хэмээн Мединский мэдэгджээ.

 

Украины талын мэдэгдсэнээр, бусад асуудлаар эрчимтэй яриа хэлэлцээ үргэлжилж байгаа гэнэ.

 

"Гал зогсоох, эвлэрэх, байлдааны ажиллагааг зогсоох зэрэг гол улс төрийн асуудлуудын талаар эрчимтэй яриа хэлэлцээ цааш үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдлыг ихээхэн сайжруулах үр дүн гарсангүй. Гэхдээ яриа хэлэлцээ үргэлжилнэ, бид үр дүнд хүрнэ гэдгийг дахин цохон тэмдэглэе" хэмээн Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Подоляк мэдэгдсэн байна.

 

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский Украины талтай хийсэн гурав дахь шатны хэлэлцээний үр дүнд Оросын тал сэтгэл хангалуун бус байгааг онцоллоо. 

 

"Үнэнээ хэлэхэд хэлэлцээнээс хүлээж байсан үр дүнд хүрсэнгүй. Дараагийн удаад урагш ахих томоохон алхам хийж чадна гэж найдаж байна. Хэлэлцээ үргэлжилнэ" хэмээн Мединский онцолжээ.

 

Оросын талын мэдээлснээр, ОХУ, Украины хэлэлцээний дөрөв дэх шат ойрын хугацаанд Беларусьт болох гэнэ. Одоогоор уулзалт болох өдрийг нарийвчлан товлоогүй, гэхдээ мягмар гарагт зохион байгуулагдаж болзошгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bold:
Saravchtai malgaitai gologiig zailuulaachee .hudlaa gar
2022-03-09
зочин:
эм тангаа цагт нь ууж бай л даа. чиний ботокс шахуулсан шүтээн чинь өөрийнхөө эхлүүлсэн дайнд ялагдчаад гүйцээж ч чаддаггүй хаяад гарч ч чаддаггүй амьтан болж байна. чи тэр боссон хөхсөн боов бүлгэмтэй хамт явж туслана байгаа. Aягүй бол галдан бошигт шиг бачуураад цус харваад үхэх вий дээ.. кк
2022-03-08
Ura:
Bitgii huts
2022-03-08
Бүх дэлхийг эзлэн , хаан нь болох Путин мандтугай
2022-03-08
зочин:
эм тангаа цагт нь ууж бай л даа. чиний ботокс шахуулсан шүтээн чинь өөрийнхөө эхлүүлсэн дайнд ялагдчаад гүйцээж ч чаддаггүй хаяад гарч ч чаддаггүй амьтан болж байна. чи тэр боссон хөхсөн боов бүлгэмтэй хамт явж туслана байгаа. Aягүй бол галдан бошигт шиг бачуураад цус харваад үхэх вий дээ.. кк
Путины энэ хийж байгаа дайн нь ах дүүгээ алсан бузар дайн байгаа юм.Дутин Киевийг эзэллээ ч , еврей Зеленскийг барьж аллаа ч Орос ялагдана. Дутин өөрөө Олон Улсын цэргийн гэмт хэрэгтэн болох нь яахав, Орос орныг сүйтгэсэн новш л болж түүхэнд үлдэх байх
2022-03-08
Ura:
Bitgii huts
АНУ КОЛОНО АСУНА
2022-03-08