Беларусийг орхиж буй дэлхийн брэндүүд
2022-03-09

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "цэргийн тусгай ажиллагаа" явуулах шийдвэр гарган, Украин руу довтолсоноос хойш Беларусь улс ОХУ-ыг тасралтгүй дэмжиж байгаа гэж барууны орнууд үзэн, Оросын зэрэгцээ энэ улсын эсрэг ч томоохон хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. 

 

Украин руу довтолж байгааг эсэргүүцсэн болон үүссэн нөхцөл байдлын улмаас нийлүүлэлт, логистикийн хүндрэл гарсантай холбоотойгоор дэлхийн брэндүүд Оросын зах зээлийг орхиж байгаа энэ үед Беларусиас ч томоохон брэндүүд гарч эхэллээ. 

 

Олон улсын томоохон компаниудын зарим нь  Беларусь дахь үйл ажиллагаагаа зогсоож байгаа бол нөгөө хэсэг нь энэ улсын зах зээлийг нэг мөр орхиж байгаагаа зарлаж байна. 

 

Тэдний нэг болох H&M брэнд Беларусь дахь дэлгүүрүүдээ хаахаар болсноо гуравдугаар сарын гуравны өдөр зарлажээ. Энэ компанийн сайт дахь Беларусийн хэсэг рүү орвол "сайт түр хугацаанд ажиллахгүй" гэсэн мэдээлэл байршжээ. 

 

"H^&M Group Орос дахь бүхий л худалдаагаа зогсоохоор шийдлээ. Ингэснээр дараагийн мэдэгдэл хүртэл бүх төрлийн дэлгүүрүүд хаагдана" хэмээн компанийн сайт дээр мэдээлсэн байна. Энэ мэдэгдэлд гагцхүү Оросын талаар мэдээлсэн ч Беларусийн нийслэл Минск, Гродно хот дахь дэлгүүрүүд ч хаагджээ. 

 

Шведийн IKEA компани ч Орос, Беларусьт үйл ажиллагаа явуулахаа зогсоосон байна. Энэ компанийн сайт дээр "борлуулалтаа зогсоохоос аргагүй болсон тул" Оросын сүлжээ дэлгүүрээс гэртээ бараа бүтээгдэхүүн хүргүүлж авахыг санал болгожээ.

 

Финландын Olvi шар айрагны концерн Беларусийн "Лидское пиво" компанитай хамтран ажиллахаа зогсоожээ. Энэ шийдвэрийг удирдлагын зөвлөл нь гаргасан байна. Гэхдээ Беларусьт ажиллаж байгаа 840 ажилтныхаа цалинг үргэлжлүүлэн олгоно гэж мэдэгджээ.

 

Өндөр технологийн салбарын компаниуд ч Беларусийн зах зээлээс гарч байна. Тухайлбал, Америкийн Intel, AMD компьютерын чип үйлдвэрлэгчид Беларусь, Орос руу бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүй байхаар шийдсэн байна.

 

Тэдний шийдвэр нь Украин дахь ОХУ-ын тусгай цэргийн ажиллагаанаас үүдэлтэйгээр АНУ-ын тавьсан хориг арга хэмжээтэй холбоотой гэж компанийн удирдлагууд мэдээлжээ.

 

Түүнчлэн сүлжээний тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч болох Америкийн Cisco компани ч Украинтай холбоотой нөхцөл байдлын улмаас Беларусь, Орос дахь үйл ажиллагаагаа зогсоохоор болсон байна. 

 

Беларусийн зах зээлийг орхихоор шийдсэн компаниудын жагсаалтад аяллын үеэр байр түрээслэх сервисүүд болох  Airbnb, Воoking.com, такси үйлчилгээний Bolt, шуудан болон хүргэлтийн үйлчилгээний  DHL, FedEx. UPS гээд олон компаниуд багтжээ. 

 

Зарим брэндүүд ОХУ дахь үйл ажиллагаагаа түр зогсоох тухай шийдвэр гаргахдаа энэ шийдвэртээ Беларусийг чч мөн адил хамааруулж байна. Ийм шийдвэр гаргасан компаниудын дунд Холливудын Paramaunt, Sony, Warner Bros., Disney, Universal Pictures гэсэн компаниуд багтаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ер нь Америк дэлхийг санхүүгийн гүн хямрал руу түлхэж бна. Гадаад өр нь хэдэн триллион хүрсэн энэ орон өрнөөс гарах цорын ганц арга нь энэ юм. Дэлхийн орнууд тэр дундаа Европ хамгийн их хэлмэгдэнэ. Нэг үгээр ЭЗ нь сүйрнэ Америкийн өвөрт орноо гэсэн үг. Европийн орнуудад суулгасан халаасны улс төрчид нь [ улсаасаа урвагчид) үүнийг маш чадамгай хийж бна.
2022-03-10
зочин:
IKEA гэж Хятадын шахмал үртсэн хавтангаар хийсэн хямд хог одоо ч Эрээн дээр байхгүй тавилга нэртэй нэг муу нарийндаа хатсан үхсэн өвгөний хог гасан нь бүүр сайн КФС генийн өөрчлөлтэй таргалуулдаг гахайн хоол МДоналд идвэл гахай болно
2022-03-09
Za ingeed te1 orosuud esgii gutalnyhaa ye ruugee yavah ni dee...oros ch amaaraa shoroo umheh ni dee..ha ha ha
2022-03-09
A mun tiim bhdaa chi...udahgui orost yu bolohyg haraarai, sotsiin mulguu mini
2022-03-09
orosiin gazar tom bolohoos hvn am 140 say, tsaana chini 7 terbum hvntei delhiin zah zeel baina.
2022-03-09
Зочин.:
Гарна л биз. Том зах зээлээ алдаж байгаа юм. Орос дутахгүй. Учир нь орсод бүх юм бий.
2022-03-09
A mun tiim bhdaa chi...udahgui orost yu bolohyg haraarai, sotsiin mulguu mini
orosiin gazar tom bolohoos hvn am 140 say, tsaana chini 7 terbum hvntei delhiin zah zeel baina.
Н:
Орос улсыг.ерөнийлэгч путиныг дэмжиж байна.ялалт хүсье.
2022-03-09
манайх ч гэсэг барууы хэрэггүй компаниудыг гаргамаа:
Манайхч гэсэн барууны зарим компаниудыг гаргамаар бна.улс орныг мөлжиж байгаа оюу толгойн эзэн компанийг хөөгөөд гаргамаар юм.эзэн нь америк.австрал нөхдүүд ба монголын төрийг барагл дарамталж байна.
2022-03-09
зочин:
Орхивол орхиж л байхгүй юу. Гадаадын пүүсүүд бараагаа өндөр үнээр шахах цорын ганц л зорилготой шүү дээ. Барааг нь жирийн ард түмэн авдаггүй, дан ганц олигархиуд л авдаг шүү дээ.
2022-03-09
Dain tiim ch huseed baih ed bish dee. Chi daini huld nervegdej uzeegui bolohoor sain oilgoj medrehgui l dee. Amar jimer Mongoldoo amidarch baigaa daa bid bayarlah heregtei. 2 uvgun botoks shahuulah chamd er padgui.
2022-03-09
зочин:
ботокс шахуулсан 2 өвгөн ч ард иргэдээ хөлдөө сайхан чирж байна даа. Xойдын тарган цагаан бандиас ч дутахааргүй боллоо
2022-03-09
Dain tiim ch huseed baih ed bish dee. Chi daini huld nervegdej uzeegui bolohoor sain oilgoj medrehgui l dee. Amar jimer Mongoldoo amidarch baigaa daa bid bayarlah heregtei. 2 uvgun botoks shahuulah chamd er padgui.
Zochin:
Davarsan amerikchuud neeree boliosoi. Er ni unendee ene Ukrainii dain bol ANU-n ybuulhaar hiihdej bgaa bas delhiig eeriinhee hartsaar hedelgej buh uls ornuud urd ni behelzeh estoi aan. Arai l bishee. Orsuudiig demjij bn.
2022-03-09
Н:
Орос улсыг.ерөнийлэгч путиныг дэмжиж байна.ялалт хүсье.