Б.Ялалт: Сагсан бөмбөгийн холбоодын асуудлаар Ерөнхийлөгчид хүсэлт гаргалаа
2022-03-09

 

"Дээд лиг"-ийн Комиссар Б.Ялалт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

"Дээд лиг"-ийн Комиссар Б.Ялалт "Монголын сагсан бөмбөг сүүлийн жилүүдэд хуваагдалтай, хоёр, гурван холбоотой байсан. Үүнээс шалтгаалж олон улсын тэмцээнд оролцож чадахгүй байсан. Харин энэ жил эвлэлдэн нэгдэж, Дээд лигийн тэмцээнийг 13 багтайгаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар хагас шигшээ тоглолтууд явагдаж байгаа. 

 

Энэ жил мэргэжлийн зөвлөл, комиссар, зохион байгуулагч, шүүгчдийн зөвлөл гэсэн дөрвөн салбар хороотойгоор зохион байгуулсан. Анх удаагаа шүүгчид өөрсдийн томилгоо хийсэн. Улирал эхэлснээс хойш хэд хэдэн шүүгчд сануулга өгч, нэг шүүгчийн эрхийг хассан. Энэ бол дотоод ардчилал сайн байгаагийн илрэл. 

 

Энэ удаагийн лигийн тэмцээн 130 сая төгрөгийн шагналын сантай.

 

  • 1 дүгээр  байр 100 сая төгрөг

  • 2 дугаар байр 20 сая төгрөг

  • 3 дугаар  байр 10 сая төгрөгийн шагналтай. 

 

Энэ жил лигийн тэргүүн тоглогч болон финалын MVP гэдэг шагналыг тусад нь шалгаруулна. 

 

  • Лигийн тэргүүн тоглогч - Лигийг оноо авалтаар тэргүүлсэн "Хасын хүлгүүд баг"-ийн довтлогч, ОУХМ Б.Билгүүн

  • Шилдэг хамгаалан тоглогч - Самбараас бөмбөг авалт, бөмбөг таслалт, хаалтаар лигийн эхний тавд бичигдсэн ганц тоглогч,  "Архангай алтан дорнодын дайчид" багийн төвийн тоглогч  О.Энхбаатар

  • Шилдэг шинэ тоглогч -  "Тэнүүн өлзий металл" багийн  хамгаалагч Т.Ууганбаяр 

  • Шилдэг зургаа дахь тоглогч - Алдар танан гарьд багийн тоглогч , ОУХМ Б.Мөнхболд тус тус шалгарлаа 

 

Шагналыг ирэх долоо хоногийн тоглолтуудын өмнө гардуулна. 

 

Нэгдсэн Дээд лигийн энэ эв нэгдэл маш амжилттай үргэлжилж байгаа ч маш эмзэгхэн байгаа.  Нэг л буруу гишгэж, алдвал энэ эв нэгдэл задрах аюул ойрхон байна. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс оновчтой шийдвэр гаргахын тулд маш их зөвлөлдөж ажиллаж байна. 

 

Энэ жил Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийг Азийн наадам зэрэг томоохон тэмцээнүүд хүлээж байгаа. 

 

Лигийн тэмцээн дуусахтай зэрэгцэн эв нэгдэл дуусчих вий гэсэн болгоомжлол байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байна. Монголын сагсан бөмбөгийн холбоодын удирдлагыг хүлээн авч уулзаж, асуудлыг шийдвэрлэж, Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцуулах, тамирчдын эрх ашгийг хамгаалахад манлайлал үзүүлээч гэж хүсмээр байна" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-20
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-20
2 ба 3-р байрны шагнал маш бага бн
2022-03-09
Зочин:
Эрдэнэ байгаа газар ойлгомжтой
2022-03-09