Дээд лигийн тэргүүн тоглогчоор Б.Билгүүн тодорлоо
2022-03-09

 

"Дээд лиг"-ийн Комиссар Б.Ялалт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Янзтай" дээд лигийн шилдгүүдийг зарлалаа.

 

"Дээд лиг"-ийн Комиссар Б.Ялалт "Энэ удаагийн лигийн тэмцээн 130 сая төгрөгийн шагналын сантай.

 

  • 1 дүгээр  байр 100 сая төгрөг

  • 2 дугаар байр 20 сая төгрөг

  • 3 дугаар  байр 10 сая төгрөгийн шагналтай. 

 

Энэ жил лигийн тэргүүн тоглогч болон финалын MVP гэдэг шагналыг тусад нь шалгаруулна. 

 

  • Лигийн тэргүүн тоглогч - Лигийг оноо авалтаар тэргүүлсэн "Хасын хүлгүүд баг"-ийн довтлогч, ОУХМ Б.Билгүүн

  • Шилдэг хамгаалан тоглогч - Самбараас бөмбөг авалт, бөмбөг таслалт, хаалтаар лигийн эхний тавд бичигдсэн ганц тоглогч,  "Архангай алтан дорнодын дайчид" багийн төвийн тоглогч  О.Энхбаатар

  • Шилдэг шинэ тоглогч -  "Тэнүүн өлзий металл" багийн  хамгаалагч Т.Ууганбаяр 

  • Шилдэг зургаа дахь тоглогч - Алдар танан гарьд багийн тоглогч , ОУХМ Б.Мөнхболд тус тус шалгарлаа 

 

Шагналыг ирэх долоо хоногийн тоглолтуудын өмнө гардуулна" гэж мэдээллээ.

 

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин