Барилга байгууламжийн баримт бичгийн шинэчлэлт, цаашдын чиг хандлага зөвлөгөөн болно
2022-03-11

 

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

 

8.30 цагт ХӨСҮТ-ийн Лабораторийн хурлын танхимд ХӨСҮТ-өөс "Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье" сэдвийн хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх, санал солилцох уулзалт зохион байгуулна. Утас: 99106580, 99149247

 

9.00 цагт “Новотел” зочид буудалд “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шинэчлэлт, цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болно. Утас: 99010985

 

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнгээс 2020 оны орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн  үеэр түгээсэн мэдээллийн мониторингийн үр дүнг танилцуулах цахим хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 97070709

 

12.00 цагт Тусгаар тогтнолын ордны гадна Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар МАН-д шаардлага хүргүүлнэ. Утас: 99191388

 

16.00 цагт ШЕЗ-ийн байранд “Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах” хэлэлцүүлэг болно. Утас: 99080827, 98980404

Shuud.mn
Сонин хачин