Ч.Уртнасан: Менингококкт халдварын хоёр тохиолдол бүртгэгдээд байна
2022-03-11

 

ХӨСҮТ-өөс менингококк халдварын  нөхцөл байдлын  талаар мэдээлэл хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан:

 

-2022 оны гуравдугаар сарын байдлаар нийслэлд Менингококк халдварын хоёр тохиолдол бүртгэгджээ. Нас баралтын түвшин 50 хувьтай. Насны хувьд 4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн байна. Судалгаанаас харахад 5-6 жилийн хугацааны дараа хүн амын дунд дэгдэлт үүсгэдэг зүй тогтол ажиглагдаж байна. Хугацааг нь авч үзвэл нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд үргэлжлээд буурдаг. Ялангуяа оргил үе нь 3-5 дугаар сард бүртгэгддэг. Халдвараар тав хүртэлх насны хүүхдүүд өвчлөх эрсдэлтэй. 

 

Менингококк халдвар нь амьсгалын замаар дамждаг. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хоолой хамрыг эрүүлжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Менингококк халдвар үүсгэгч нь эмзэг бичил биетэн байдаг. Дулаан хэмийн өөрчлөлтөд амархан идэвхгүй болдог учраас хоолой хамрын эрүүлжүүлэх арга хэмжээ авах нь тохиромжтой. 

 

Менингококк халдварын эсрэг вакциныг ХӨСҮТ-д хийж байгаа. Тус вакциныг тархвар судлалын заалтаар ойрын хавьтлуудад хийж байна.  Хүүхэд бүр хийлгэх шаардлагагүй. 

 

ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн их эмч Г.Мөнхзул:

 

 

-Менингококк халдвар нь ерөнхий хордлогын шинжээр эхэлж, арьс салстад тууралт гарч, тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр явагддаг амьсгалын замын цочмог халдварт өвчин. Нууц хугацаа нь 2-7 хоног байдаг. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин