БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд албан тушаалаа орхино
2022-03-11

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян ирэх онд албан тушаалаасаа буухаар шийджээ. Ийм мэдэгдлийг тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн байна. 

 

Түүнчлэн 2023 онд Хятадын Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөнө гэдгийг тэрбээр сануулжээ. Тэр хүртэлх хугацаанд хамт олныхоо хамт бүхий л үүрэг, амлалтаа биелүүлэхийн тулд бүхнийг хийнэ хэмээн Ли Көцян мэдэгдсэн байна. 

 

"Бид урьдын адил олон улсын төвөгтэй нөхцөл байдал, олон сорилтын өмнө зогсож байна. Түүнчлэн улс орон дотроо ч олон асуудал, сорилттой тулгарч байгаа юм" хэмээн Ли Көцян цохон тэмдэглэжээ. 

 

Тэрбээр 2013 онд Төрийн зөвлөлийн тэргүүнээр томилогдож, 2018 онд дахин сонгогдсон юм. Үндсэн хуулийн дагуу Ли Көцян энэ албан тушаалыг хоёроос дээш удаа дараалан хаших эрхгүй. Ийм хязгаарлалт Ши Жинпиньд ч үйлчилдэг хэдий ч 2018 онд Хятадын Парламент үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлан, даргын албан тушаалд нэг этгээд хэдэн ч удаа сонгогдох эрхтэй болгосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
2022-03-13
ZOCHIN:
ZADAR....
2022-03-12
Хятад задарна.
2022-03-11