ОХУ-д Инстаграм хаагдав
2022-03-14


Орост Инстаграм олон нийтийн сүлжээг ашиглах боломжгүй болжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Meta корпораци Украин дахь Оросын цэргүүдийн эсрэг ёс бус үг ашиглах, түүнчлэн Орос, Беларусийн Ерөнхийлөгчийг зүхэхийг зөвшөөрсөн юм. Үүний дараа Орост Meta корпорацийг экстремист байгууллага гэж үзэхээр болсон. Улмаар Инстаграмыг хаахаар болсон байна. 

 

Ингээд гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Оросын хэрэглэгчид Инстаграм хуудас ашиглах боломжгүй болж байгаа аж. Үүнээс өмнө Орост Фейсбүүк, Твиттерийг хаасан бөгөөд Оросын хэрэглэгчдийн дунд Фейсбүүкээс илүү Инстаграм эрэлттэй байдаг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин