Сербийн нийслэлд Оросыг дэмжсэн жагсаал болжээ
2022-03-14

Ням гарагт Сербийн нийслэл Белград хотод Оросыг дэмжсэн жагсаал болжээ. Энэ нь хоёр дахь удаагийн жагсаал бөгөөд өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдээр ч ийм арга хэмжээ зохион байгуулагдаж байсан талаар ВВС мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Белград хотын хамгийн том зогсоолуудын нэг дээр олон зуун хүн цуглаж, машин дээрээ Серби болон Оросын төрийн далбааг хатган, "Сербүүд, оросууд үргэлж ах дүүс!" хэмээн цугласан олон хашигч байсан гэнэ.

 

"Бид энд Орос дахь ах дүүсээ дэмжихээр ирсэн. Өнгөрсөн бямба гарагт Оросоос олон хүн залгаад Белградад болсон ажиллагааг хараад уйлсан гэж хэлж байсан юм. Серб, оросууд ах дүүс гэдгийг тэдэнд дахин харуулцгаая" хэмээн жагсаалыг зохион байгуулагчдын нэг Дамнян Кнежевич өгүүлжээ.

 

Энэ нь Орос улс Украин руу халдсанаас хойш зохион байгуулагдаж буй, Оросыг дэмжсэн хоёр дахь жагсаал аж. Зогсоол дээр 50 гаруй машин цуглаж, тэдний ихэнх дээр Z үсэг наасан байсан бөгөөд тэд нийслэлээр цуваа болон явжээ. Харин баасан гарагт Сербийн гол талбайнуудын нэг дээр олон мянган цуглан мөн л Оросыг дэмжсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Шүүржаваа чи Москва ороод Орос ах нарынхаа дворник хийхгүй юу. Шүүрдэж өгнө штээ, Киргизүүд цалингаа голоод гараад явчихсан
2022-03-14
шүүржав:
их сайхан ухаалаг зүйл бичиж байна гэж бодож байгаа байхдаа.тэнэг пиз... өөрөө ёстой орк новш. ийм юмнууд багадаа хатгах аваад үхэж байхгүй.
2022-03-14
Манай оркууд орос ахдаа туслаад Украины дайнд явдаг цаг шүү. Орос ах чинь, Путин чинь хэцүүдэж байна. Ямар сайндаа Сири. Ливээс хөлсний цэрэг элслүүлж байхав. Одоо л ах нартаа тусалдаг цаг шүү. Байлдаж чаддаггүй юмаа гэхэд эмс хүүхэн оркуууд нь тогооч, сувилагч ч болтугай хийнэ биз. Эр оркууд нь хангалтын машины жолооч хийхгүй юу. Орос ахдаа одоо туслахгүй бол хэзээ туслах вэ. Энд Орос ялна, Киевийг газартай тэгшил гэж худлаа шаагилдаж байхаар биеэрээ очиж туслаач
2022-03-14