Баянзүрх дүүрэгт суудлын автомашин шатжээ
2022-03-14

 

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хүрхрээ тур” амралтын газрын автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 20:18 цагт хүлээн авсан байна. 

 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 20:35 цагт очиход иргэн Б-гийн “Сатурн ВИЕ” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Shuud.mn
Сонин хачин