Казахстан Украин руу тусламж илгээв
2022-03-14

ОХУ, Украины хооронд байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед дэлхийн улс орнууд Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна. 

 

Даваа гарагт Казахстан улс хүмүүнлэгийн тусламжийн хоёр хэсгийн эхнийх болох 28 тонн эм бэлдмэлийг Украин руу илгээжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, эм бэлдмэл бүхий ачааг Алма-Аты хотоос онгоцоор Польш руу илгээсэн байна. Тэндээс хүмүүнлэгийн ачааг Украин руу зөөх аж. Хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь хэсэг болох мөн л эм бэлдмэлээс бүрдсэн ачааг мягмар гаригт илгээх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөв байна. Ямар Казахстан, Украин 2 дайтчихсан биш. Ер нь Азийн орнууд дундаас хамгийн ухаалаг, идэвхитэй гадаад бодлого явуулдаг нь Казахстан
2022-03-14
Гэхдээ Казахстанд 13 сая казах үндэстэн байна. Хүн амын 71 % нь
2022-03-14
Дараагийнх нь Казахстан тул асуудлыг ойлгож байх шиг
2022-03-14
зочин:
Kазакстаны хойд тал хэзээч казакийн газар нутаг байгаагүй зху -ын үед бэлэглэсэн газар гэж думын хэдэн гишүүд мэдэгдсэнээс болоод хасагууд нэг хэсэг өмдөндөө дусаасан байх шүү. Xойд талд нь 1,8-2 сая орчим оросууд амьдардаг гэсэн.
2022-03-14
Гэхдээ Казахстанд 13 сая казах үндэстэн байна. Хүн амын 71 % нь
иргэн:
зөв байна казакстан 2 дахь Украйн болох эрсдэл маш өндөр Иймд Оросын түрэмгийлэлд үгүй гэдэг хариуг болмжит ямар ч хэрэгсэлээр өгч байх хэрэгтэй Манай Монгол ч адил
2022-03-14