АН-аас Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ
2022-03-14

Засгийн газраас Хөгжлийн банкны шалгалтын материалыг улсын нууцаас гаргах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ.

 

Тус шаардлагад Засгийн газар Хөгжлийн банкны зөвхөн 2016 оны шалгалтын материалыг нууцаас гаргаж буй нь шударга ёсонд нийцэхгүй байна. Тиймээс Хөгжлийн банк үүсэн байгуулагдсан 2011 оноос хойш өнөөдрийг хүртэлх материалыг олон нийтэд ил болгохыг шаардлаа. 

 

Shuud.mn
Сонин хачин