Барак Обама коронавирусийн халдвар авчээ
2022-03-14

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама коронавирусийн халдвар авчээ. Энэ талаар тэрбээр гуравдугаар сарын 13-ны өдөр Твиттер хуудсандаа бичсэн байна. Түүний өгүүлснээр өвчин хөнгөн хэлбэртэй байгаа гэнэ. 

 

"Дөнгөж сая ковидын шинжилгээний хариу эерэг гарсныг хүлээн авлаа. Хэд хоногийн туршид хоолой сэрвэгнэж байгаа, өөр биед гарсан зовуурьгүй" хэмээн АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч бичсэн байна. 

 

Барак Обамагийн өгүүлснээр, түүний гэр бүл коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины нэмэлт тунд хамрагдсан, эхнэр Мишель Обамагийн шинжилгээний хариу сөрөг гарсан гэнэ.

 

Энд дуулгахад, Барак Обама 2009-2017 оны хооронд АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан. Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгчдийн нэг болж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин