КОВИД-19: Улаанбаатарт 80, орон нутагт 17 халдвар бүртгэгдлээ
2022-03-15

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр халдварын 97 тохиолдол батлагдлаа. Үүний 80 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдэв. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 856 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 9 хүний бие нэн хүнд бол 197 нь хөнгөн байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин