Израиль Украин руу хээрийн эмнэлэг илгээжээ
2022-03-15

Израиль улс Украин руу хээрийн эмнэлэг, эмнэлгийн ажилтнуудын багийг илгээжээ. Тэд Украинд хэдийнэ ирсэн талаар Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак мэдэгдсэн байна. 

 

"Израилийн хээрийн эмнэлэг нь хүүхэд, насанд хүрэгчдийг хэвтүүлэх тасаг, төрөх тасаг, анхан шатны тусламж үзүүлэх хэсэг, тэр дундаа алсын зайнаас үзлэг хийх дэвшилтэт технологи ашигласан хэсэгтэй байна" гэж Израилийн тал мэдээлжээ.

 

Израилийн хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ хээрийн эмнэлэг Львов орчимд байрлах бөгөөд Израилиас ирсэн 80 эмнэлгийн ажилтан тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин