Япон улс Украины дүрвэгчдэд виз, ажлын байр амлав
2022-03-15

ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш энэ улсыг орхин гарах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Сүүлийн үеийн мэдээллээр 2,5 сая гаруй хүн орон гэрээ орхихоос аргагүй болсон аж. Дэлхийн олон орон Украины дүрвэгчдийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдсээр байгаагийн нэг нь Япон улс юм. 

 

Япон улс Украинаас ирсэн дүрвэгчдийг хүлээн авч, тэдэнд жилийн хугацаатай виз, хөдөлмөр эрхлэх виз олгохоор болсон байна. Энэ талаар Японы Хуульзүйн сайд Есихиса Фурукова мэдэгдсэнийг Kyodo агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, жилийн хугацаатай визтэй дүрвэгчид Япон улсад ажиллах эрхтэй болох аж. Өмнө нь Украинаас ирсэн дүрвэгчдэд богино хугацааны буюу гурван сарын хугацаатай виз олгож байсан бол энэ визийн хугацааг сунгаж, жилийн виз болгох шийдвэрийг Японы засгийн газар гаргасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин