Б.Мөнхбаатар: Майдар хотын 12 000 га газар улсын мэдэлд байгаа
2022-03-18

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн тухай Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно. Мэдээллийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан АН-ын бүлгийн гишүүд асуулт, асууж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бид газрын асуудалд маш болгоомжтой ханддаг. Зөв менежмент явуулбал иргэдэд боломж нээдэг. 2013 онд АН-ын Засгийн газрын үед их чухал шинэтгэлийг эхлүүлсэн. Газрын мэдээллийн санг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх төсөл 2013 онд эхэлсэн. Мөн үндэсний орон зай өгөгдлийн дэд бүтэц бий болгох цогц төсөл эхэлсэн. МАА эрхэлж байгаа иргэд бэлчээр, худгаасаа болж хоорондоо тэмцэлдэх, зөрчилдөх асуудал гарсан. Энэ талаар хуулийн шинэчлэл хийх үү?

 

 

ГЗБГЗГ-ын дарга А.Энхманлай: Бэлчээрийг газрыг нийтээр ашиглахаар зохицуулсан. Өвөлжөө, хаваржааг малчид эзэмших боломжтой. Нэг га газрыг эзэмших хуулийн зохицуулалттай.

 

-Иргэн бүрт 0.7 га газар өмчлүүлэх ажил хэдэн хувьтай байна вэ? Хуулийн хугацаа дууссан уу?

 

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 20 хувь газар өмчилж авсан. Нийт 663 145 иргэн 68 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан. Иргэд бүрэн хамрагдаагүй учраас хуулийг үргэлжлүүлэн 2028 он хүртэл хэрэгжүүлэхээр сунгасан. 77464 иргэн газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, газар өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн.

 

Нийтийн эзэмшил газраас хумслахад иргэд бухимдалтай ханддаг. Энэ асуудалд хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд ямар ажил хийж байна вэ?

 

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Энэ асуудлыг цэгцэлж байгаа. Газрын нэгдсэн тогтолцоонд оруулж байна. Тухайн жилийн газар зохион байгуулалтын нэгдсэн системтэй болсноор дураараа газар олгох асуудлыг цэгцэлсэн.

 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Төрийн өмчийн газрыг зарсан талаар мэдээлэл байна уу?

 

ГЗБГЗГ-ын дарга А.Энхманлай: ТӨБЗГ-тай хамтран төрийн өмчийн газрын мэдээллийг бүртгэж, тооллого хийхээр ажиллаж байна. Төрийн өмчийн газар алдагдсан, барилга байгууламж барьсан, бусдад шилжүүлсэн асуудал байгаа. Үүнийг цэгцлэхээр Засгийн газраас шийдвэр гарч, төрийн өмчийн газрыг шилжүүлэх тохиолдолд ТӨБЗГ,  орон нутгийн өмчөөс  шилжүүлэх тохиолдолд ИТХ-аас зөвшөөрөл авч шилжүүлэх тогтоол гарсан.

 

-Орон сууцны хорооллыг хашааг нурааж, гарц гаргамаар байна. Дүнжингаравын ойролцоог газрыг хурааж авч болдоггүй юм уу. Газрын харилцааны шударга бус асуудлыг арилгамаар байна.

 

ГЗБГЗГ-ын дарга А.Энхманлай: Хууль дүрэм шинэчлэгдэхээр нийтийн эдэлбэр газрыг хаасан, өөрийн газрын хэмжээг хэтрүүлэн хашаа хаалт барьсан хүмүүстэй тооцох хариуцлага, авах арга хэмжээ тодорхой болно.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Улаанбаатар хот бетонон ширэнг болсон. Хотыг тойрсон олон барилга барьж байна. Үүнийг яах вэ?

 

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.01 хувийг эзэлдэг. Нийслэл зууван хэлбэртэй хот. Налайх руу хөгжүүлэх гэхээр Хонхор цэвдэгтэй учраас хөгжил явж чадаагүй. Тиймээс тэлэлт Яармаг руу явсан. Газрын нэгдсэн төлөвлөлтийг хийгээгүй бидний алдаанаас болж, асуудал үүссэн. Улаанбаатарын төвийн зургаан дүүрэгт 45 дулааны шугам бий. Дулааны шугамаа дагаад байшин босож байгаа. Төвлөрсөн дэд бүтэц байхгүй нь манай хотын сул тал болоод байна.

 

Хөшигийн хөндийд хэн ямар хэмжээний газар авсан вэ?

 

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг Засгийн газрын 03 дугаар сарын 30-ны хуралдаанаар батлуулна. Онгоцны буудлыг тойрсон инженерийн дэд бүтцийн зургийг эх үүсвэртэй нь гаргаж байна.

2016 онд 12 000 га газрыг нисэх онгоцны буудлын зориулалтаар

2018 онд 12 000 га Майдар хотын зориулалтаар

2021 онд 19 000 га газрыг улсын хамгаалалтад авсан. Онгоцны буудлын 12 000 га болон сүүлд авсан 19 000 нийлээд 31 000 га газарт эхний ээлжийн хотоо төлөвлөж байна. Майдар хотын 12 000 га газар улсын мэдэлд байгаа.

 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Газар олголт явж байна. Гэхдээ ямар ч үр ашиггүй, эдийн засгийн ач холбогдолгүй газрыг олгож байна. Ашигтай бүх газрыг эрх мэдэлтнүүд хувааж авсан.

 

 

Өнөөдрийн мэдээллээс харахад БХБЯ бэлчээр, уул уурхайн зохицуулалтын талаар ерөөсөө ажиллахгүй байна. Үүн рүү орохоос зүрхшээж байна. Нэг талд нь ядарсан малчид, нөгөө талд нь бяртай бизнесменүүд, гадаадын хөрөнгө оруулагчид байдаг. Аргацааж явах нь буруу. Бэлчээрийн маргаан, бэлчээр талхлагдаж байгаа нь уул уурхайн зориулалтын бус ашиглалтаас үүсч байна. Газрын шинэчлэлээс айхтар их зүйл хүлээхгүй.

Shuud.mn
Сонин хачин
Орос Украины дайнд буриад халимаг залуучууд тэргүүн эгнээнд илгээгдэж амиа алдаж буй нь харамсалтай. Ар монгол тусгаар улс болж одоо бид эрх чөлаатэй байгаа нь цаанаа маш их үнээр олдсон юмшүү. Бид энэ тусгаар тогтнолоо өвөр монголчуудын амь амьдралаар тэр газар нутгаар наймаалж олж авсан. Хойд талдаа буриадуудын амь амьдралаар бас газар нутгаар энэ эрх чөлөөг наймаалж авсаан. Тэхээр ар монголчуудын эдэлж буй эрх чөлөө тусгаар тогтнол маш их хэмжих боломжгүй тийм үнээр олдсоон. Үүнийг мартаж болохгүй үeийн үeд санаж байх ёстой юм
2022-03-20