НӨАТ: Гурван сая төгрөгийн гурван азтан тодорлоо
2022-03-21

 

Өчигдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 2 дугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 30,240,220 баримт хамрагдсанаас:

 

  • 3 сая төгрөгийн 3

  • 1,5 сая төгрөгийн 21

  • 500 мянган төгрөгийн 294

  • 100 мянган төгрөгийн 2740

  • 30 мянган төгрөгийн 27275 баримт тохиролд таарч азтан боллоо.

 

Үндсэн сугалааны дугаар 87982551.

 

Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 18645636. 

Shuud.mn
Сонин хачин
Энэ сугалаа бол СЯ-ны луйвар, өөр юу ч биш
2022-03-21