Туркменчүүд шинэ ерөнхийлөгчтэйгээ хамт субботник хийжээ
2022-03-22

Гуравдугаар сарын 20-ны өдөр Туркменистанд нийтийн субботник болжээ. Энэ нь Туркменистаны өмнөх ерөнхийлөгч Гурбангулын Бердымухамедовын хүү Сердар Бердымухамедов сонгуульд ялалт байгуулж, ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа оролцож буй анхны арга хэмжээ аж. 

 

Субботник болох газарт шинэ Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов аав нь 2021 оны 11 дүгээр сарын долооны өдөр субботникт оролцохоор ирэхдээ хөлөглөж байсан, 260 мянган долларын үнэтэй Mercedes-Maybach GLS 600 машинаар иржээ. Гурбангулы Бердымухамдовын ийм машин 01 21 AGA дугаартай бол халааг нь авсан хүүгийнх нь машины дугаар 01 22 AGA байсан гэж "Хроника Туркменистана" сайт мэдээлжээ. 

 

Тэрбээр субботникт оролцохдоо тусгайлан хивс дэвссэн асар дор мод суулгасан байна. Харин бусад оролцогчид, тэр дундаа өмнөх ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов талбайд мод тарьсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
бид ийм болох уу Путин Оросын ард түмний эрх чөлөө боломжийг хаалаа Диктаторууд улс ард иргэдээ ямагт сүйрэл рүү түлхдэг
2022-03-22