Москвад амны хаалт зүүх журмыг цуцалжээ
2022-03-22

Оросын Москва муж хоёр жилийн туршид үйлчилсэн, коронавирусийн тархалттай тэмцэх зорилготой зарим хязгаарлалтын арга хэмжээг цуцлахаар болжээ. Энэ талаарх тогтоолд Москва мужийн захирагч Андрей Воробьев гарын үсэг зурсан байна. 

 

КП агентлагийн мэдээлснээр, мужийн нутаг дэвсгэр, нийтийн тээвэр, эмийн сан, худалдааны төвүүд болон дэлгүүрт амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцалсан байна. Түүнчлэн олон нийтийн газар, худалдааны төвүүд зэрэгт хүн хоорондын 1,5 метрийн зай барих журмыг ч цуцалжээ. 

 

Ийнхүү коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор тавьсан зарим хязгаарлалтуудыг цуцалсантай холбоотойгоор Оросын хэрэглэгчийн хяналтын газар болон бусад холбогдох байгууллагууд эдгээр зөвлөмжийг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгадаг ажлаа ч зогсоож байгаа аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Нүдээ үзүүл ээ, болор цайсан байж магадгүй шүү
2022-03-22
s:
Tekstniihee ongo budgiig anhaaraachee. naad har deer budeghen tsagaanaar bichsen zuils chini unshih gej uneheer tovogtei yumaa
2022-03-22