Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна
2022-03-24

 

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 3, II тунд 22, III тунд 93, IV тунд 111, нийт 229 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна.

 

Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.760 (77.4 хувь), 16-17 насны 27.089 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

Shuud.mn
Сонин хачин