Шойгу 12 өдрийн турш олны өмнө гарсангүй
2022-03-24

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу олны өмнө гаралгүй 12 өдөр болсон талаар "Украинская правда" мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шойгу хамгийн сүүлд гуравдугаар сарын 11-ний өдөр Туркийн Батлан хамгаалахын сайдтай ярилцан, олны өмнө гарсан байна. Гуравдугаар сарын 18-ны өдөр Шойгуг Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн зөвлөгөөнд оролцсон гэж Кремлийн сайд дээр дурджээ. 

 

Мөн өдөр Оросын Первый канал сувгаар Шойгу цэргийнхэнд шагнал гардуулж байгаа талаарх мэдээ гарсан бөгөөд гэхдээ энэ мэдээний дүрс бичлэг нь гуравдугаар сарын 11-ний өдөр нийтлэгдсэн дүрс бичлэгтэй адилхан байсан гэж ВВС мэдээлсэн байна. Гуравдугаар сарын 11-ний өдрөөс өмнө Шойгугийн оролцсон үйл явдлын талаарх мэдээлэл өдөрт хэдэнтээ гардаг байсан талаар Украинская правда онцолжээ.

 

Шойгу ийнхүү олны өмнө гарахгүй хэдэн өдөр болсон нь "зүрхний асуудалтай" холбоотой гэсэн мэдээллийг Daily Mail дамжуулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шархадсан цэргүүдээ эргээд явж л блээ шд.Ажил ихтэй юун та нарт харагдах.Украйнчууд юундаа хайгаав?Та нарын тэнэглэлийг зогсоох гэж бодлого оюун ухаанаа уудлаад сууж бгаа
2022-03-24
зочин:
Mонгол цустай.. Cүбээдэйн удам энэ тэр гэж манайханы хөөргөөд байдаг шойгу жанжин цэргээ энгэж 1000 мянгаар нь алдага гэж бодооч үггүй биз. Mариполийг эзлэнэ гэсээр 10 хоног, Kиевыг эзлэнэ гэсээр бүтэн сар болчлоо... хөөе генералаа..
2022-03-24
Путин алуулахаасаа их айдаг болсон байгаа. Ямарч хүнтэй 10 м-ээс ойр уулздаггүй болсон. Ялангуяа цэргийхнээс болгоомжлох шаардлагтай л даа,тэдэнтэй холбоогоор харьцаж байсан нь аминд нь өлзийтэй
2022-03-24