Британи Украинд 6000 пуужин өгнө
2022-03-24

Пүрэв гарагт Брюссельд болох НАТО болон G7-ийн орнуудын төрийн тэргүүнүүдийн шуурхай уулзалтан дээр Борис Жонсон Украинд шинэ зэвсэглэл нийлүүлэх болсон талаараа зарлана гэж ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Их Британи улс Украинд 6000 пуужин олгохын дээр Украины цэрэг, нисгэгчдэд төлбөр болгон 25 сая фунт гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Шинээр нийлүүлэх пуужингуудыг  Британиас Украин руу илгээсэн 4000 пуужин дээр нэмэж олгох аж. 

 

Түүнчлэн ВВС агентлаг  Орос болон Украин хэлээр мэдээлэл дамжуулдаг албадад дэмжлэг болгон Британийн засгийн газраас үзүүлсэн нэмэлт 4,1 сая фунт санхүүжилтийг хүлээн авах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
дайн битгий өргөжөөсөөдээ учир зүйгээ хурдан олоосой
2022-03-25
Рашист:
Оросын эзлэн түрэмгийлэгчдийг хядаад өг
2022-03-24
иргэн:
Барууныхны гол зөрилго бол энэ мөргөлдөөнийг эв зүйгээр шийдэх бус улам даамжруулж тэнэг Зеленскийн гараар гал атгуулж оросыг сульдаах юм шүү.Оросын шийдэмгий ажиллагаанд барьц алдаж байгаа шинж.
2022-03-24
гал дээр тос
2022-03-24