Орхон аймгийн Баян-Өндөр суманд суудлын автомашин шатжээ
2022-03-25

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 23:18 цагт очиход иргэн П-гийн “Веросса” загварын суудлын автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраажээ.

 

Shuud.mn
Сонин хачин