Оросын десантын хөлөг онгоцыг сөнөөжээ
2022-03-25

Гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаарх Украины Зэвсэгт хүчнээс гаргасан илтгэлд өгүүлснээр Украины цэргүүд Бердянск боомтод цохилт өгч, Оросын "Саратов" десантын хөлгийг устгажээ. 

 

Өмнө нь "Орск" хөлөг онгоцыг устгасан, харин "Саратов" болон "Новочеркасск" гэсэн хоёр хөлөг онгоцыг гэмтээсэн гэх мэдээлэл гарч байлаа. Харин пүрэв гарагийн үдэш Украины Ерөнхий штаб мэдээлэл хийхдээ "Саратов" онгоцыг устгасан хэмээн тодотгосон байна.

 

Түүнчлэн "Цезарь Куников" болон "Новочеркасск" гэсэн десантын хөлгүүд ихээр эвдэрсэн гэж Украины Ерөнхий штаб мэдээлжээ. Харин Оросын Батлан хамгаалах яам энэ мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар өгөөгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гялай гялай
2022-03-25
ЗОЧИН:
ХУДЛАА Ш ДЭЭ
2022-03-25