Зам тээврийн ослоор 18 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирчээ
2022-03-28

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2022.03.26-27-ны өдрүүдэд нийт 508 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 384 дуудлага бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 6 нийслэлд, 12 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. 

 

 

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 5 хүүхэд гэмтсэний 2 явган зорчигч, 3 зорчигч байна. Насны хувьд 2-10 хүртэлх насны хүүхдүүд байна. Эцэг, эхийн хараа хяналтад 100 хувь байх хүүхдүүд бие даан хөдөлгөөнд оролцсоны улмаас гэмтэж бэртэх байдал буурахгүй байна.

 

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

 

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

 

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

 

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

 

Shuud.mn
Сонин хачин