Засгийн газарт эдийн засгийн хүндрэлийг давах хөтөлбөр боловсруулах чиглэл өгчээ 
2022-03-28

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, коронавирусийн халдварын араас араас үүссэн Орос, Украины дайн Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэл хийжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой шийдэл гаргасан. Олон улсын хурцадмал байдлаас үүдэн эдийн засагт хүндрэл үүсч байна. Энэ хүндрэлийг богино хугацаанд давахын тулд УИХ шийдвэр гаргах шаардлагатай гэж үзлээ. Засгийн газарт ойрын үед тодорхой саналуудыг бэлтгэж боловсруулан, УИХ-д оруулж ирэх чиглэлийг өглөө.

 

 

Мөн бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцсэн байна. Орон сууцны эзэмшлийн газрыг орон суугчдад эзэмшүүлэх зориготой уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх үед гишүүд байр суурь зөрүүтэй байсан. Тиймээс гишүүдийн байр суурийг нэгтгэх үүднээс бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжихээр санал нэгджээ.

 

-Засгийн газарт эдийн засгийн чиглэлээр ямар чиглэл өгсөн вэ?

 

 -Экспорт, импорт хязгаарлагдмал нөхцөлд явагдаж байна. ОХУ, Европоос ирдэг импорт саатаж байна. Үүнтэй холбогдуулан тодорхой арга хэмжээ авах шаардлага үүсэж байна. Мөн Орос, Украины дайнтай холбогдуулан дэлхий нийтэд шатахууны үнэ өсөж байна. Олон улсын нөхцөл байдал богино хугацаанд өөрчлөгдөж байгаагаас эдийн засагт тодорхой хэмжээний хүндрэл үүсч байна. Үнийн хөөрөгдөл үүсч байна. Долларын ханш яригдаж байна. Шатахууны үнэ нэмэгдэж, төлбөрийн асуудал яригдаж байна. Ийм нөхцөл байдлууд үүсч байгаа учраас тодорхой дүгнэлт хийх шаардлагатай. Одоогийн нөхцөл байдал цаашид удаан үргэлжлэх тооцоог олон улсын судлаачид үзэж байна. Тиймээс Монгол Улс хүндрэлийг даван туулах хөтөлбөр, чиглэл гаргах хэрэгтэй гэж үзэж байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-28
зочин:
АНУ 1945 онд Японы Нагасаки, Хиросима хотод атомын бөмбөг хаяж, 200 мянган хүнийг ганцхан хоромын дотор устгажээ. Мөн АНУ 1970-аад онд Вьетнамд хүнийг эгшин зуур хордуулан алах “Эйджент” хэмээх химийн зэвсэг хэрэглэн олон мянган вьетнамчуудыг химийн асар хүчтэй хороор хордуулан устгажээ. Одоо АНУ дэлхийн хүн амыг бөөнөөр өвчлүүлэн үхүүлэх коронавирус мэтийн биологийн (бактерлогийн) зэвсэг үйлдвэрлэх ажиллагааг дэлхий даяр эрчимжүүлж байна. Дэлхийг дангаараа жанжлах бодолтой дээрэмчин АНУ-аас болгоомжлогтун!!!
2022-03-28
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бараг 100 хувь бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, 1 км ч хар замгүй, ганц ч цахилгаан станцгүй, ганц ч үйлдвэрийн газаргүй, ганц ч уурхайгүй, 1 км ч төмөр замгүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон сөнөл, мөхөл уруу явж байгаа Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад хүн амь нь бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, соёлжсон, ёс суртахуунтай, боловсролтой, дэлхий ертөнцийг бага ч болов таньж мэдсэн, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарууд хөгжсөн, их дээд сургуулиудтай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт мэтийн том хотуудтай, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Тавантолгой, Шивээ Овоо, Адуунчулуун зэрэг орчин үеийн томоохон уурхайнуудтай, 21 аймгийн төвтэй, 300 гаруй сум суурин газартай, олон улсын харилцаа хөгжсөн, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй ойд төөрсөн сармагчин лугаа, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-03-28
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-03-28
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй бэртэгчингүүд, адгууснууд болон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан.
2022-03-28