Шанхай тахал эхэлснээс хойших хамгийн хатуу хөл хорионд оров
2022-03-29

БНХАУ-д энэ сард коронавирусийн халдварын тохиолдлууд эрс нэмэгдэж, улмаар "тэг ковид" зарчим баримталж буй Хятадын эрх баригчид өвчний дэгдэлттэй тэмцэхийн тулд хатуу арга хэмжээ авсаар байгаа юм.

 

Энэ удаад, Хятадын Шанхай хотод тахал эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд гарч байгаагүй хамгийн өргөн цар хүрээтэй хөл хорио тогтоохоор болсон талаар Associated Press мэдээлсэн байна.

 

Шанхайн хөл хорио нь хоёр үе шаттай байх бөгөөд 2019 онд коронавирус илэрч байсан Ухань хотын хөл хорионоос хойших хамгийн өргөн цар хүрээтэй байх гэнэ. Эхний шатны үеэр, даваагаас баасан гараг хүртэл Шанхай хотын эдийн засгийн дүүрэг болох Пудун болон ойролцоох дүүргүүд хаагдах аж. Хоёр дахь шат баасан гарагт эхэлж, Шанхай хотын төв хэсгийг хаах юм байна.

 

Хөл хорионы үеэр оршин суугчид гэртээ байж, нэн чухал ажил үйлчилгээ эрхэлдэггүй байгууллагууд хаагдаж, нийтийн тээвэр зогсох аж. Мөн хөл хорионы үеэр 26,3 сая гаруй хүн амтай энэ хотын оршин суугчдыг шинжилгээнд хамруулах юм байна. 

 

Өнгөрсөн долоо хоногт энэ хотын олон хэсэг коронавирусийн халдварын улмаас хөл хорионд орж байсан бол Диснейлендийг хааж, Шанхайд байх Тесла компанийн үйлдвэр зогсож байлаа. 

 

Ням гарагт Шанхай хотод коронавирусийн шинжилгээ өгсөн хүмүүсийн 3,5 мянга нь эерэг хариу гарсан бол ердөө 50 хүнд өвчний шинж тэмдэг илэрчээ. Харин Хятад даяар ням гарагт өвчний 1,2 мянган тохиолдол, шинж тэмдэггүй 5000 тохиолдол илэрсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
h:
хужаа дэлхиид гай тарьсандааа ууучлалт нөхөн төлбөр өгөх ёстой шдэээ лалрууд
2022-03-29